“Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” хөтөлбөрт 82826 хүүхэд хамрагджээ

Засгийн газраас “Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” үндэсний хөтөлбөр хэрэгжүүлж эхэлсэн. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд 2-12 насны хүүхдийн амны хөндийн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, эмчлэн эрүүлжүүлэх тусламж, үйлчилгээг үзүүлэх тусгай зөвшөөрөл бүхий хувийн хэвшлийн шүдний эмнэлгийг сонгон шалгаруулсан. Тодруулбал, хөдөө орон нутагт 84, нийслэлд  115, нийт 199 хувийн хэвшлийн шүдний эмнэлэг “Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Энэ сарын 10-байдлаар 82826 хүүхэд “Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” хөтөлбөрт хамрагджээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)