Арабын Нэгдсэн Эмират Улсад энэ сарын 10-12-ны өдрүүдэд Дэлхийн эрчим хүчний XXIV конгресс хуралдаж байна. Уг конгресст манай улсын Эрчим хүчний сайд тэргүүтэй төлөөлөл оролцож байгаа юм.

Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн дэлхийн эрчим хүчний сайд нарын хэлэлцүүлэгт оролцож, эрчим хүчний шилжилтийн нөлөө, бодлого болон эрчим хүчний бодлогыг сайжруулахад олон улсын хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэл зэрэг асуудлуудаар санал бодлоо илэрхийлэв.