Палеонтологи сонирхдог Ли Лав гэгч эр 2018 онд Шинэ Зеландын Уайпар голын эргээс эртний шувууных байж болохоор чулуужсан яс олсноо мэргэжлийн байгууллагад илгээжээ. Олон улсын палеонтологич эрдэмтдийн баг уг ясыг судлаад 66-56 сая жилийн өмнө амьдарч байсан, шинжлэх ухаанд урьд өмнө мэдэгдээгүй оцон шувууны шинэ төрөл төрөл болохыг илрүүлсэн байна. Шинэ төрлийг Crossvallia waiparensis гэж нэрлэжээ.

Оцон шувууны өндөр 1.6 метр, жин нь 70 гаруй кг байсан бололтой. Одоо амьдарч байгаа оцон шувууны төрөл зүйлийн хамгийн том нь 1.2 метр өндөр, жинд нь 45 кг-аас хэтэрдэггүй билээ.
Кентерберийн музейн доктор Ванесса де Пьетрийн хэлснээр, энэ удаагийн нээлт нь оцон шувуунууд хөгжлийн эхэнд үедээ маш том биетэй байсныг баталж байгаа аж.
Эрдэмтэд өмнө нь “Crossvallia unienwillia” гэж нэрлэсэн аварга оцон шувууны үлдэгдлийг Антарктидаас илрүүлж байв.
