Ард нийтийн санал асуулга явуулах хугацаа, түүнд зарцуулах хөрөнгийн хэмжээг чуулганы хуралдаанаар эцэслэн шийднэ. Санал авах хугацааг ирэх сарын 30-31, зардлын хэмжээг 29.0 тэрбум төгрөг гэх тооцоог УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдааны үеэр холбогдох албаныхан өгч байсан. Гэвч энэ талаарх эцийн шийдвэрийг УИХ гаргана.
УИХ-ын өчигдрийн чуулганы хуралдаанаар Ард нийтийн санал асуулга явуулах, Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийн эхийг батлах тухай тогтоолын төслийг өчигдөр баталсан. Уг тогтоол 2 заалттай.