Маргааш Сүхбаатарын талбайд Монголын шилдэг ресторанууд өдрийн 12:00 цагаас үдшийн 00:00 цаг хүртэл орон орны шилдэг хоол зоогоор үйлчлэх нь. 2019 оны есдүгээр сарын 13 буюу маргааш үдэш төв талбайд 19:00 цагт эхлэх Монголын хамгийн том лазер гэрлийн шоу болох LIGHT UP MONGOLIA үзэнгээ хотынхоо төв цэгт тухлаг ширээ сандалд сууж, дуртай хоолоо захиалан идэх боломжийг тэд олгож байна.
Гэрлийн шоуны араас Монголын шилдэг хамтлаг, дуучид олон нийтэд уран бүтээлээ хүргэнэ.
Энэ намрын хамгийн нүсэр бөгөөд шинэ шийдэлт шоуны үеэр Монголын түүхийг өгүүлэх ховор нандин гэрэл зургийн үзэсгэлэн олон нийтэд толилуулагдаж, хуучны шилмэл машинууд мөн талбайд тавигдах нь.
Зохион байгуулагчдын зүгээс талбай дээр ирэх үзэгч олны тав тухыг онцгойлон анхаарч байгаагийн нэг нь шилдэг ресторануудын хоол зоогийг боломжийн үнээр төв талбайд тухлан идэх боломжийг олгож байна.