БНХАУ-ын зэвсэглэл: Өмнө ба одоо

Австралийн Сиднейн их сургуулийн АНУ-ыг судлах хүрээлэн саяхан нэгэн судалгааныхаа үр дүнг олон нийтэд дэлгэсэн нь анхаарал татаад байна. Хүрээлэнгийн эрдэмтэд БНХАУ-ын Ардын чөлөөлөх армийн зэр зэвсэглэлийн хүчин чадал, шинэчлэлтийг АНУ-ынхтай харьцуулан судалсан бөгөөд дайн дэгдсэн тохиолдолд АНУ-ын зүүн эрэг, Номхон далайн баруун хэсэгт байгаа зэвсэгт хүчнийг богино хугацаанд ялах хэмжээнд хүрсэн гэсэн дүгнэлт хийжээ.

БНХАУ зэвсэглэлээ шинэчилж сайжруулах тал дээр сүүлийн жилүүдэд онцгой анхаарал хандуулж байгаа бөгөөд баллистик пуужингийнхаа тоог огцом нэмж чадсан нь ийм боломж олгох болно гэж эрдэмтэд үзсэн байна. Бүр өнгөрсөн зууны сүүлээс буюу 1999 оноос БНХАУ зэвсэг техникээ эрс шинэчилж эхэлсэн бөгөөд одоо тэр үед байсан зэвсгээс бараг үлдээгүй гэнэ. Хамгийн түрүүнд 1959 онд зэвсэглэлд нэвтрүүлсэн “Type 59” танкийг халсан бөгөөд одоо эн загварын танк зэвсэглэлд байхгүй. Type 96, 99-өөр солигджээ. Агаарын болон усан флотын зэвсэг техник мөн энэ жишгээр шинэчлэгдсээр байна. 1999 онд агаарын флотын сөнөөгч онгоцнуудын ихэнх нь 1950, 1960-аад онд үйлдвэрлэгдсэн хуучин загвар байсан бөгөөд орчин үеийн сөнөөг онгоц 52 ширхэг л байсан гэнэ. Харин одоо гуравдугаар үеийн сөнөөгч онгоц 852, дөрөвдүгээр үеийн сөнөөгч онгоц 836-г сойх болсон байна. Усан флотын хувьд шинэчлэл дээрх хоёроо бодвол удаа ч гэсэн үргэлжилж байгаа бөгөөд одоогийн байдлаар хуучны 39, орчин үеийн 48 хөлөг онгоцтой болжээ. 1999 онд орчин үеийн онгоц 12 ширхэг л байсан аж.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (16)

  1. ямар учир байнаа

    0 0 Хариу бичих
  2. Монгол хятад хоёр нүүрээрээ тулах цаг ирэх л байх

    0 0 Хариу бичих
  3. Дэлхий урагшлаад бид дундад зуундаа ерөнхийлөгч нь хятад танк төмөр замаар явдаг гэсэн ойлголттой хэвээрээ бдаг.

    0 0 Хариу бичих
    • Тэрэндээ биш малаа хятадтай шууд холбуул тэгээл бөөн хятадууд орж ирээд хууль бус болон хахууль өгч маш олноороо орж ирээд л уусаад алга болно энэндээ л байгаан

      0 0
  4. Naad hudal vnen Ali ni medegdehgui hiirhelvvdee bolichmoor yum bid oorsdoo urdah ajilaa hiij bwal baruu yuun ih yumand sanaa zowdog hulgaichuud we

    0 0 Хариу бичих
  5. Хятадыг бага дээр нь самрах л хэрэгтэй шуу. Их хогжоод ирвэл дийлдэхээ бна. Барын бамбарыг бага дээр нь гэдэг биздээ

    1 0 Хариу бичих
    • Чи чадах чадахуу чадахуу Онгироо минь

      0 0
    • Хэхэхэ яаж

      0 0
  6. Хятадын цэргvvд маш их дарамтанд байдаг гэсэн. Зарим хятад цэргvvд нь дайн болвол улсаа ялагдаасай гэж бодож байж ч мэднэ

    1 3 Хариу бичих
  7. Америкыг яагаад ч барахгvй нь Yнэн. Бичсэн болгонд итгэх аргагvй. Хэн ямар зорилгоор бичив гэдэг нь ч учиртай. Хятад Оросыг ч барахгvй. Гаднаа мэдэгдэхгvй дотоодын асуудал Хятадад их Том байгаа!!! Яаж задрахгvй хvчээр барих вэ ?! Гэдэг том асуудалаа их нуудаг. Шинжаан Уйгар Овер МОНГОЛ Тевд хятадыг маш их vзэн ядаж байгаа!!! Дээр нь Энэтхэг гэж хvчирхэг армитай цемийн зэвсэгтэй Улс хятадад маш дургvй!!!

    6 0 Хариу бичих
  8. Дэлхийн хамгийн аугаа зэвсэгт хүчин Орос. Одоогоор Орос улс цөмийн зэвсгээрээ дэлхийд номер 1 байгаа.

    1 2 Хариу бичих
  9. Дайтахад хэдэн зүйл байх шиг байна. 1 т эдийн засаг. 2 хүн ам. 3 т газар нутаг. 4 итгэл үнэмшил. 5. Газарзүйн байршил. 6. Технологи. 7. Боловсрол. 8 т. Холбоотон 9 т. Таkтиk 10 т. Баялаг.

    9 2 Хариу бичих
    • Hytaddad sain holbooton gej bhgui zergeldeeh ulsuud ni bugd hytadad durgui bas hytadiin army hedii zevseg tehnik ihtei ch baildanii ur chadvar barag bhgui hamgiin suuld vietnamiig 60 70 aad ond ezleh gej uzeed baraagui butssan er ni hytadiin tuuhend zergeldeeh ulsaa ezlej bsn tuuh baigui Jich ( manj hytad 2 uur shuu )

      2 0
  10. Too ni bagssan bgaa bizde durakuda

    0 0 Хариу бичих
  11. ugasa usa g barahguisde yaj barahavde.

    0 0 Хариу бичих
    • Лав ойрын 30 жилдээ яагаад дийлэхгүй америкийг

      1 0