Төрийн албаны зөвлөл өчигдөр хуралдаж Төрийн албаны ерөнхий шалгалт, өгөх болзол, журамд заасны дагуу төрийн албаны ерөнхий шалгалтын товыг тогтоожээ. Төрийн албанд орж ажиллах хүсэлтэй иргэдээс жилд нэг удаа төрийн албаны ерөнхий шалтгалт авдаг. Энэ удаагийн шалгалтыг ирэх арваннэгдүгээр сарын 11-20-ны хооронд улс орон даяар зохион байгуулахаар болжээ. Тус шалгалтад оролцох хүсэлтэй хүмүүсийг ирэх авдугаар сарын 1-30-ны хооронд бүртгэх юм байна.
Мөн Төрийн албаны зөвлөл дээрх хуралдаанаараа төрийн албаны ерөнхий шалгалтыг зохион байгуулах үүрэг бүхий төв комиссыг долоон хүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулжээ.