Нийтийн тээврээр үйлчлүүлж байгаа 10 хүн тутмын 1-2 нь бэлэн мөнгөөр зорчдог

-Иргэдэд бэлэн мөнгөөр үйлчилсэн жолоочид 25 мянган төгрөгийн торгууль ногдуулдаг-

2015 онд нийтийн тээврийн үйлчилгээг ухаалаг системд шилжүүлж иргэд автобусны картаар зорчдог болсон. Ингэснээр иргэдэд нийтийн тээврийн үйлчилгээг илүү хялбар хүргэхээс гадна үйлчлүүлэгсдийн тоо, орлого зэрэг тоон үзүүлэлтүүд тодорхой болсон. Нэг ёсондоо нийтийн тээврийн үйлчилгээнд дата мэдээлэл цуглаж эхэлсэн. Гэвч сүүлийн үед бэлэн мөнгөөр зорчигчдын тоо нэмэгдэх хандлагатай байна.

Нийтийн тээврээр зорчихдоо бэлэн мөнгө төлөх нь хууль, дүрэм, журмыг зөрчсөн үйлдэл мөн юм. Картаар зорчих нь нэг талдаа иргэдийн үүрэг, ухамсар. Нөгөө талдаа бэлэн мөнгө авч үйлчилгээ үзүүлж байгаа жолооч нар байгаа нь иргэдэд бэлэн мөнгөөр үйлчлүүлж болох юм байна гэсэн ойлголт өгч байгаа юм. Гар утсаар бичлэг хийж 2 буудал зорчиход 20 үйлчлүүлэгч тутмын 2-3 нь жолоочид бэлэн мөнгө өгч байсан юм. Нийтийн тээврийн үйлчилгээний газар, ю-мони зэрэг байгууллагууд тогтмол шалгалт явуулж байгаа гэсэн мэдээллийг харин өгч байна.   

НТҮГ-ын авто тээврийн хяналтын улсын байцаагч Б.Одгэрэл “Зорчигчид нийтийн тээврээр үйлчлүүлдэг цахим картаараа үйлчлүүлэхгүй бэлэн мөнгөө жолоочид өгөх, үлдэгдэл дутуу картаар зорчин картаа цэнэглэхгүй байх зэрэг зөрчлүүд арилахгүй байна. Зорчигч нар үүргээ биелүүлэхгүй байгаа буруутай үйлдэл их гардаг. Нийтийн тээвэрт үйлчилж байгаа жолооч тээврийн хөлс төлсөн зорчигчийг тээвэрлэх үүрэгтэй. Хэрвээ тээврийн хөлс төлөөгүй бол түүнийг тээвэрлэхээс татгалзах эрхтэй” гэв.

Иргэдэд бэлэн мөнгөөр үйлчилсэн жолоочид 25.000 төгрөгийн торгууль ногдуулдаг. Өнгөрсөн сард л гэхэд 61 жолоочид торгууль ногдуулсан байна. Харин бэлэн мөнгөөр үйлчлүүлэхийг оролдсон иргэдэд хянагч нар шаардлага тавьдаг гэсэн юм.

Иргэдийн хувьд картаар зорчих нь зөв гэсэн байр суурьтай байгаа ч картаа цэнэглэх боломжгүй үед бэлэн мөнгөөр зорчдог гэдгийг хэлж байгаа юм. Мөн карт цэнэглэх цэгүүд хотын зах хэсгээр хомс байгаад шүүмжлэлтэй хандаж байна.

Амжилттай хэрэгжиж байгаа, олон нийтэд тустай ажлыг иргэд бид өөрсдөө ухамсарлаж, дэмжих ёстой. Эсрэгээрээ хяналт тавих ажлыг ч холбогдох байгууллагууд эрчимжүүлэх ёстой юм. Аливаа журам, дүрмийг мөн дагахыг шаардаж байгаа бол иргэдээс дэвшүүлж байгаа саналыг ч ажил хэрэг болгох шаардлагатай байна.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (3)

  1. Зорчигчдын бараг 50 хувь нь бэлэн мөнгө жолоочид өгч энэ нь одоо бүр энгийн зүйл болсон Амарсайхан даргаа Танайхан үүнийг мэдэхгүй б.а гэж үү Уг нь анх картаар төлөөд овоо хэрэгжиж эхэлж байсныг ингээд будаа болгосон Хаана хэн хянаад торгоод байгаа юм Тэрэн шиг худлаа юм алга Дурын автобусанд суугаад үз Жолооч гараа сарвайгаад Хариулт мөнгө өгөөд л ...Удахгүй алдагдалтай б.а Үнэ нэмнэ гэх вий Статистикаа хар зорчигчдын тоо орлого 2 эрс буусан Хотын хүн өсөөд түгжрэл нэмэгдээд байхад шүү Удахгүй автобусны жолооч хийх хамгийн ашигтай ажил болох байх

    0 0 Хариу бичих
  2. бэлэн мөнгө жолоочид өгч байгаа иргэд маш хариуцлагагүй

    0 0 Хариу бичих
  3. нэг хоёр нь бараг картаа уншуулж байх шиг байна шүү. кккк

    0 0 Хариу бичих