АНУ-ын Дээд шүүх Ерөнхийлөгч Д.Трампын ажлын албанаас боловсруулсан “Цагаачлалыг хумих” бодлогыг сайшаажээ. Өөрчлөлт орсноор АНУ—аас орогнол хүсэх боломж эрс хязгаарлагдаж байгаа юм. Тухайлбал АНУ-д гуравдагч орноор дамжин ирэгсэд цагаачлах эрх авахын тулд АНУ-ын хил дээр ирэхээс өмнө буюу эх орондоо, эсвэл АНУ-ын хөрш оронд байхдаа хүсэлтээ тавих ёстой болох юм. Энэхүү өөрчлөлтийг хэрэгжүүлэх асуудал маргаантай хэвээр байгаа ч Дээд шүүхийн шийдвэр томоохон дэмжлэг болох нь гарцаагүй юм. Д.Трамп ч мөн энэ шийдвэрийг “Ялалт” хэмээн хүлээж авч байгаагаа твиттер хуудсаараа “жиргэжээ”.