Чөлөөт, сонгомол бөхийн энэ оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Казахстаны Нурсултан хотноо энэ сарын 14-22-ны өдрүүдэд зохион байгуулагдана. Энэхүү тэмцээнд оролцох Монголын үндэсний шигшээ багийн тамирчид өнөөдөр эх орноосоо мордлоо. Тэмцээний эхний зургаан байр буюу медалийн төлөө барилдсан бөхчүүдэд Токио 2020 олимпийн наадмын эрх өгөх хариуцлагатай тэмцээн юм. Баг тамирчдадаа нийт уншигчдынхаа өмнөөс амжилт хүсье.

“Нурсултан-2019” ДАШТ-д оролцох тамирчид:

57кг жинд МУГТ Э.Бэхбаяр

61кг жинд ОУХМ Т.Түвшинтулга

65кг жинд ОУХМ Т.Тулга

70кг жинд МУГТ Г.Мандахнаран

74кг жинд ОУХМ З.Сумьяабазар

79кг жинд ОУХМ Д.Гомбодорж

86кг жинд ОУХМ О.Үйтүмэн

92кг жинд ОУХМ Б.Нямбаяр

97кг жинд ОУХМ Ө.Батзул

125кг жинд ОУХМ Д.Хүдэрбулга

Эмэгтэйчүүд

50кг жинд ОУХМ Цогт-очирын Намуунцэцэг

53кг жинд Мөнхбатын Пүрэвтунгалаг

55кг жинд ОУХМ Бат Очирын Болортуяа

57кг жинд МУГТ Сүхээгийн Цэрэнчимэд

59кг жинд ОУХМ Баатаржавын Шоовдор

62кг жинд ОУХМ Энхбатын Гантуяа

65кг жинд ОУХМ Хүрэлхүүгийн Болортуяа

68кг жинд МУГТ Соронзонболдын Батцэцэг

72кг жинд ОУХМ Банзрагчийн Оюунсүрэн

76кг жинд МУГТ Очирбатын Бурмаа

Сонгомол бөх

55кг жинд М.Даваабанди

66кг жинд ОУХМ Г.Ханбүргэд