НҮБ-ын төв байрны өмнө 3758 ширхэг "цүнхэн хөшөө" босчээ

НҮБ-ын Хүүхдийн сан Нью-Йорк дахь НҮБ-ын төв байрны өмнө цэнхэр өнгөтэй 3758 цүнхийг эгнүүлэн тавьж, 2018 онд мөргөлдөөний бүсэд амиа алдсан хүүхдүүдэд эмгэнэл илэрхийлжээ.  2019 оны тайланд дурдсанаар өнгөрсөн онд мөргөлдөөний бүсэд 12000 гаруй хүүхэд амьдарч байжээ. 

Энэхүү цүнхэн хөшөөнүүд хоёр долоо хоногийн дараа эхлэх НҮБ-ын Ерөнхий Ассемблейн чуулган хүртэл НҮБ-ын байрны өмнө байх аж. Өөрөөр хэлбэл, Ерөнхий Ассемблейн чуулганд цугларсан дэлхийн удирдагчдад зориулагдсан гэж болох юм байна. Ийнхүү улс орнууд дайн байлдаан, мөргөлдөөнөө зогсоох, хүүхдийг мөргөлдөөний хохирогч болгохгүй байх, улмаар хүүхэд багачуудын  төлөө юу хийж болох вэ гэдэгт анхаарал хандуулахыг уриалж буй аж. Дашрамд дурдахад, энэ жил олон улсын хэмжээнд Хүүхдийн эрхийн тухай конвенцын 30 жилийн ойг тэмдэглэнэ. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)