Нийслэлийн 84 дүгээр сургуульд сурагчдад өгч буй үдийн цайны таргыг хүнсний зориулалтын бус саваар тээвэрлэж байсныг тухайн сургууль дээр "School Police" хийж ажилласан эцэг эхийн төлөөлөл гар утсаараа баталгаажуулан холбогдох байгууллагад гомдол гаргасан юм. Гомдлын дагуу НМХГ-аас тус сургуульд үдийн цай хөтөлбөр хэрэгжүүлэгч аж ахуйн нэгж “Коко десерт” ХХК-ний үйл ажиллагааг шалгахад хүнсний зориулалтын бус саваар тараг тээвэрлэж, түгээж байсан зөрчил илэрсэн. Зөөвөрлөж ашиглаж байсан сав, таргийг лабораторийн шинжилгээнд хамруулахад гэдэсний халдвар үүсгэгч энтеробактер /enterobacter spp/ илэрсэн нь эрүүл ахуйн шаардлагыг хангахгүй байгааг илтгэжээ.