2001 оны есдүгээр сарын 11-ний террорист халдлагаас хойш 18 жил өнгөрчээ. Өчигдөр тэрхүү эмгэнэлт өдрийг хүн төрөлхтөн дурсан өнгөрүүлэв. АНУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ есдүгээр сарын 11-ний халдлагад өртөн амь үрэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэн далбаагаа хагас буулгажээ. "Есдүгээр сарын 11-ний террорист халдлагад өртөн амь үрэгдсэн 3,000 шахам хүний олонх нь миний уугуул Нью-Йорк хотынхон байв. Тэр үеийн цөхрөл, анхлан тусламж үзүүлэгсдийн эр зориг, дэлхий даяарх тусламж дэмжлэгийг би мартахгүй" хэмээн Элчин сайд Клечески сэтгэгдлээ илэрхийлсэн байна.