Жүдо бөхийн 2019 оны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Японы нийслэл Токио хотноо саяхан болж, Монголын баг тамирчид нэг хүрэл медаль хүртсэн билээ. Олимпийн наадмын өмнөх томоохон тэмцээнд амжилт муутай оролцож, хариуцлага алдсан тул Монголын жүдо бөхийн холбоо, Үндэсний шигшээ багийн дасгалжуулагчид ажлаа хүлээлгэн өгөх болжээ.
Монголын Жүдо бөхийн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга М.Бөхбат " Энэ удаагийн тэмцээний бэлтгэл сургуулилалт тааруу, олон ажилд хайнга хандсандаа харамсаж байна. Баг тамирчид маань энэ удаагийн ДАШТ-ээс ард түмнийхээ хүсэн хүлээсэн амжилтыг гаргаж чадаагүй. Миний бие болон Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч нар огцрох саналаа өгч байна" гэв.
Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч О.Балжинням " 2019 оны ДАШТ-д баг маань хамжилт үзүүлж чадалгүй нэг хүрэл медальтай ирсэн. Иймд шигшээ багийн нийт дасгалжуулагч нараа ажлаа хүлээлгэн өгч, ард түмнээсээ уучлалт хүсэж байна" гэлээ. Ахлах дасгалжуулагч О.Балжиннямаас гадна Д.Баттулга, Г.Дашдаваа, Япон улсын иргэн Торий Томо, Х.Эрдэнэт-Од, Ш.Цэвэлмаа нар шигшээ багийг дасгалжуулдаг юм.