УИХ-ын чуулганы хуралдаанаар Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёрдугаар хэлэлцүүлгийг дөнгөж сая хийж дууслаа. Одоо Төрийн байгуулалтын байнгын хороо  Үндсэн хуулийн эх төслийг боловсруулж, чуулганаар хэлэлцүүлэхэд бэлэн болгохоор хуралдаж байна. Үүний дараа чуулган хуралдаж, эхийг батлах юм. Энэ эхийг дэмжих эсэхээр ард нийтийн санал асуулга явуулахаар байгаа билээ.