Эрдэмтэд илрүүлсэн үзэгдлээ "Номхон далайн дулаан давалгаа-2019" гэж нэрлэжээ. Далайн усны хэм аюултай түвшинд хүртэл халах үзэгдэл Хойд Аляскаас Өмнөд Калифорни өргөн уудам бүсэд илэрсэн байна. Зарим газарт усны дулаан бүр 6 градусаар нэмэгдсэн нь эрдэмтэн судлаачдын санааг зовоож байгаа юм. ZeroHedge сайтад бичснээр энэ ер бусын үзэгдэл далайн амьтдыг мөхөлд хүргэн бүх баруун эргийн ашигт ан агнуурыг устгаж магадгүй ажээ. Тухайлбал, эдгээр бүсээс агнадаг яргай загас мөхөлд орох аж. Хэрэв усны хэм целсийн 20 градусын хэмжээнд удах юм бол залуу яргай загасны үржилд нөлөөлж, нас бие гүйцсэн нь түрсээ шахах газраа хүрч чадахгүй болно. Усны хэм нэмэх 22,8 хэм болоход бүх загас устах аюултай.

“Алуурчин дуслууд” (Blob) үзэгдэлтэй адилхан ийм зүйл 2014 онд ажиглагдаж байжээ Тэр үед 7 градусаар ус нь халсан бүсэд хэдэн зуун сая далайн амьтад мөхсөн юм.
Үзэгдлийн учир шалтгаанд эрдэмтэд анхаарлаа хандуулж байна. “Ердийнхөөр бол далайн усны хэмийн өөрчлөлт бага хугацаанд ажиглагддаг. Гэтэл энэ үзэгдэл бүтэн гурван сар үргэлжиллээ” хэмээн Калифорнид байрладаг Далайн шуурганд хяналт тавих NOAA үндэсний хүрээлэнгийн ажилтан Нейт Мантуа онцолжээ.