Жуулчдад зөвлөгөө өгөх электрон хөтөчийг хилийн боомтуудад хүлээлгэн өгчээ

БОАЖЯ-наас хил орчмын аялал жуулчлалыг хөгжүүлэх ажлын хүрээнд 21 боомтын захиргаанд жуулчдад зориулсан анхан шатны хөтчийн үйлчилгээ үзүүлэх аппликэйшн бүхий электрон дэлгэц хүлээлгэж өгчээ. Энэхүү электрон хөтөч нь Монгол Улс руу боомтоор дамжин нэвтэрч буй жуулчдад Монгол орны талаарх бүх төрлийн мэдээллийг өгч, 21 аймагт үзэж болох түүх соёл, байгалийн цогцолборт газруудыг танилцуулах юм байна. Мөн үйлчилгээний талаарх бүхий л мэдээллийг багтаасан бөгөөд эрүүл мэнд, аюулгүй байдлын тусламжийг хэрхэн авахыг ч зөвлөх ажээ. 

Электрон хөтөч нь эхний ээлжинд англи хэлээр мэдээллийг жуулчдад хүргэх  бөгөөд цаашид өргөжүүлж, олон орны хэлээр мэдээлэл түгээхээр төлөвлөж байгааг БОАЖЯ-ны Аялал жуулчлалын бодлого зохицуулалтын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Баясгалан хэлжээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)