Төв аймгаас Улаанбаатар зорчих чиглэлийн замд том оврын 3 машин мөргөлдсөн ноцтой осол гарлаа. Тодруулбал, өнөөдөр 13.00 цагийн орчимд Хан-Уул дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт буюуТөв аймгаас Улаанбаатар руу зорчих чиглэлд хүнд даацын хоёр автомашин болон жуулчид тээвэрлэж явсан "Фургон" маркийн автомашинууд мөргөлдсөн байна. Ослын үеэр 7 хүн гэмтсэн бол 2 нь маш хүнд гэмтэл авч ГССҮТ-д яаралтай хүргэгджээ.
Урьдчилсан байдлаар зам дээр зогсож байсан хоёр тээврийн хэрэгслийн араас ирж явсан том оврын тээврийн хэрэгслийн тоормоз нь ажилгаагүй болсоны улмаас тус осол болсон байж болзошгүй гэсэн мэдээллийг Тээврийн цагдаагийн албанаас өглөө.