Японы Ерөнхий сайд Шинзо Абэ танхимынхаа сайд нарыг огцруулжээ. Огцруулах болсон шалтгаан нь өнгөрсөн долдугаар сард болсон Парламентын сонгуулийн үр дүн болон ирэх сард хэрэглээний татварыг ирэх сараас 10 хувиар нэмэгдүүлэхтэй холбоотой гэнэ. Өмнөх танхимаас Засгийн газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ёшихидэ Суга, Сангийн сайд Асо Таро нар л албан тушаалаа хадгалж үлджээ.
Дараагийн сайд нарын нэрс ч эхнээсээ тодорч байна. Тэдгээрээс хамгийн содон нь Ерөнхий сайд Жюничиро Коизүмигийн хүү Шинжиро Коизүми болж байна. Түүнийг Хүрээлэн буй орчны сайдаар тавигдана гэсэн мэдээлэл өчигдрөөс Японы хэвлэлүүдэд гарчээ.