Дулааны шугамыг шинэчлэх засварын ажлын хүрээнд Наадамчдын замын 200 м хэсгийг өнөөдөр 23:00 цагаас маргааш 06:00 цаг хүртэл түр хаана.
Учир нь өнөөдөр Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай хуралдаан дээр Нийслэлийн Засаг даргаас өгсөн үүрэг даалгаврын дагуу ажлын хэсгийн хурлаар хэлэлцэн энэ сарын 11-ний 23:00 цагаас 12-ны 07:00 цагийн хооронд хийж гүйцэтгэн нөхөн сэргээлтийг эргэн танилцуулах нөхцөлтэйгөөр зөвшөөрөл олгож байгаа аж.