Орон орны сурагчдын шинэ хичээлийн жилд амтлах үдийн цай

Манай улс бага ангийн сурагчдыг “Үдийн цай” хөтөлбөрт хамруулаад багагүй хугацаа өнгөрлөө. Бага ангийн сурагчдад үдийн цай өгөх нь тухайн үедээ дэвшил байсан ч хүрэлцээ, чанарын хувьд маргааны сэдэв болсоор ирсэн. Бид энэ удаа 2019-2020 оны хичээлийн жилд дэлхийн улс орнуудын дунд сургуулиудын үдийн хоол ямар байгааг уншигчдадаа хүргэхээр бэлтгэлээ.

БНСУ

БНСУ-ын дунд сургуулийн үдийн цай нь дэлхийд шилдгүүдийн нэгт тооцогддог. Сурагчийн иж бүрдэл хоолны тавагны хоёр том хэсэгт нь гол хоол болох шөл, будаа, үлдсэн гурван хэсэгт хачир /Кимчи, салат гэх мэт/, мах, далайн гаралтай хүнс, жигнэмэгийг өгдөг ажээ.

Япон

Японы дунд сургуулиудын үдийн хоолны бүрэлдэхүүн нь БНСУ-ынхтай ойролцоо. Нэг, хоёрдугаар хоолыг будаа, төрөл бүрийн салаттай өгдөг байна. Мөн сүү, тараг ээлжилж өгөх нь түгээмэл. БНСУ-аас ялгаатай нь заавал сургуулийн цайны газарт биш, ангидаа хоолох нь олон байдаг ажээ.

Их Британи

Шарсан төмс, лууван, будаа, шарсан мах, эсвэл котлет, жимсний компот болон Бельги вафли нь Британийн дунд сургуулиудын түгээмэл өдрийн хоол нь. Тийм баялаг биш ч илчлэг өндөртэй, хүүхдүүд ч дуртай байдаг гэнэ.

АНУ

АНУ-ын Виржиниа мужийн нэгэн дунд сургуулийн үдийн хоолыг та бүхэн харж байна. Хэрчим пицца, Шинэ ногооны салаттай тахианы шарсан мах, салат, компот, сүү. Заримдаа хачир нь наггет, френч фрайс болж, пицца нь бургер болно. Мөн эцэг эх нь өөрсдөө хүүхдүүдийнхээ хоолыг бэлтгэн өгч явуулдаг соёл өргөн дэлгэрчээ.

Турк

Тайланд

Франц

Францын өмнөд нутгийн нэгэн дунд сургуулийн үдийн хоол нэг иймэрхүү. Загас, бууцай, төмс, бяслаг, талх. Цайны завсарлага хоёр цаг үргэлжлэх учир ойрхон гэртэй хүүхдүүд гэр рүүгээ гүйчих ч боломжтой.

ОХУ


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)

  1. Japan goy ymaa

    0 0 Хариу бичих
  2. Oros bur yaduu shass

    1 0 Хариу бичих