ДАШТ: Монголын 4 тамирчин тэмцээнээ үргэлжлүүлнэ

ОХУ-ын Екатеринбург хотноо болж буй сонирхогчдын боксын 20 дахь удаагийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн хоёр дахь өдрийн тулаан болж өчигдөр манай 2 тамирчин үзэгчийн суудалд шилжлээ.

Тухайлбал, 81 кг-д Н.Шинэбаяр Узбекстаны Д.Рузметовт 0:5 -аар, 91 кг-д С.Эрдэнэбаяр Словакын Д.Михалект 1:4-өөр тус тус хожигдлоо. ДАШТ-д оролцож буй манай 7 тамирчны 3 нь ийнхүү тэмцээнээ дуусгалаа. Манай боксчдын дараагийн тулаан есдүгээр сарын 14-нд болох бөгөөд энэ өдөр 52 кг, 63 кг-ийн тулаан явагдана.

Тодруулбал, 52 кг-д 41 боксчин оролцож байгаа ба манай Х.Энхмандах эхний тойрогт хийлсэн бөгөөд Казахстаны С.Бибоссиновтой тулалдана. Хэрэв түүнийг ялахын бол шилдэг 16-д Колумб, Аргентин, Тайландын аль нэгтэй таарна.

Хамгийн олон буюу 53 боксчин өрсөлдөж байгаа 63 кг-ийн жинд Армийн дэлхийн аварга Б.Чинзориг эхний тойрогт гоц мөргөсөн, есдүгээр сарын 14-нд БНХАУ-Палестиний ялсантай тулалдана. Тэрээр энэхүү тулаандаа ялалт байгуулбал Холланд-Польш, Киргиз-Энэтхэгийн хэн ялж гарч ирсэнтэй хүч үзнэ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)