Ноён уулыг улсын тусгай хэрэгцээнд авах саналаа УИХ-д өргөн барихаар болжээ

Ерөнхий сайд У.Хүрэлсүх Ноён уулыг улсын тусгай хамгаалалтанд авч дархан цаазат болгохыг үүргийг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбатад өгсөн. Үүний дагуу Н.Цэрэнбат сайд саналаа Засгийн газрын хуралдаанд танилцуулж, хэлэлцүүлсэн байна. Улмаар Ноён уулыг улсын тухай хэрэгцээнд авах саналаа УИХ-д өргөн барихаар болжээ. Ерөнхий сайд У.Хүрэлсүх энэ талаар хэлэхдээ “Ноён уулын асуудлаар шүүхийн шийдвэр гарсан. Тиймээс одоо энэ уулыг дархан цаазтай болгох саналаа УИХ-д өргөн барь. Өвөг дээдсээс өвлүүлсэн онгон тагшин энэ уулыг ухаж болохгүй. Яг үнэндээ алт ухаад баяжсан түүх монголчуудад байхгүй. Үүний оронд аялал жуулчлалын газар болгох хэрэгтэй” гэжээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)