Ард нийтийн санал асуулгыг ирэх сарын 30, 31-нд явуулах саналыг УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооноос дэмжсэн. Эл асуудлыг чуулганы хуралдаанаар эцэслэн батлах юм. Харин зардлын хэмжээ 29 тэрбум төгрөг байхаар төлөвлөөд буй. Тэгвэл УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Ард нийтийн санал асуулга явуулах тогтоолын төслийн зардалтай холбоотой асуудлыг дахин хэлэлцэхээр болжээ.
Үүний дараа чуулган хуралдах аж.