Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна. Энэ удаагийн хуралдаанаараа Монгол Улс, БНСУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны ойг тэмдэглэх тухай, Монгол Улсын 2020 оны төсвийн тухай, Хүүхэд харах үйлчилгээний талаар авах арга хэмжээний тухай зэрэг асуудлыг хэлэлцэж байгаа ажээ. Төсвийн төслийг жил бүрийн аравдугаар сарын 1-ний дотор УИХ-д өргөн барьдаг хуулийн зохицуулалттай. Үүний дагуу Сангийн яам боловсруулж буй төслөө Засгийн газраар хэлэлцүүлж байгаа юм байна.
Мөн нийтийн тээврийн салбарт авах зарим арга хэмжээний тухай, зарим газрыг тусгай хамгаалалтад авах, Хавдар судлалын үндэсний төвийн үйл ажиллагааг өргөтгөх зэрэг асуудалтай танилцахаар төлөвлөжээ.
Танилцуулах асуудал