УИХ-ын чуулганы хуралдааныг өчигдөр 11.00 цагт зарласан ч ирц бүрдээгүй. Тиймээс өнөөдөр 10.00 цаг болгон хойшлуулжээ.
Чуулганы хуралдаанаас өмнө өчигдөр Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж, зарим асуудлыг хэлэлцсэн ч түр завсарласан юм. Тиймээс чуулганы хуралдааны өмнө тус Байнгын хороо хуралдах аж.
Чуулганы хуралдаанаар Ард нийтийн санал асуулга явуулах тухай тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийх юм.