БНХАУ-ын Үндэсний статистикийн товчооны мэдээлснээр тус улсын үйлдвэрлэлийн салбарын үнийн индекс наймдугаар сард жилийн дүнгээр 0.8 хувиар буурсан байна.
Ийнхүү үйлдвэрлэлийн үнийн индекс буурсан нь аж үйлдвэрлэгчдийн үнэ барих чадварт сөргөөр нөлөөлөөд зогсохгүй экспортоор дамжуулан дэлхийн эдийн засагт дефляци бий болох эрсдэлийг нэмэгдүүлж байгаа юм.
БНХАУ-ын Төв банк өнгөрсөн долоо хоногт банкнуудын заавал байлгах нөөцийг бууруулахаас авхуулаад зөөлөн бодлогууд танилцуулсан юм. Хэдий тийм боловч эрэлтийг нэмэгдүүлэхэд дахин арга хэмжээ авах хэрэгтэй гэж эдийн засагчид хэлж байна.
Харин БНХАУ-ын хэрэглээний үнийн индекс өнгөрсөн сард жилийн дүнгээр 2.8 хувиар буюу шинжээчдийн таамгаас арай өндөр хурдаар өсөөд байна.