Катар 2022 ДАШТ, 2023 оны Азийн цомын тэмцээний эрх олгох Азийн бүсийн F хэсгийн Монгол-Тажикистаны багийн тоглолт Төв цэнгэлдэх хүрээлэнд эхэллээ. Хоёр баг гурав, гурван ноотой хэсгээ тэргүүлж яваа юм. Манай багийн хувьд Мьянмарыг хожсон бүрэлдэхүүн талбайд гарчээ.
Харин Тажикистаны баг Монголд доорх бүрэлдэхүүнтэй ирсэн юм.
Хаалгач: Рустам Ятимов («Истиклол»), Шохрух Киргизбоев («Локомотив-Памир»), Фатхулло Бобоев («Регар-ТадАЗ»), Хамгаалагч: Хуршед Бекназаров («ПС ТИРА», Индонез), Давронжон Эргашев («Хужанд»), Манучехр Сафаров («Хужанд»), Ахтам Назаров, Искандар Жалилов, Табрези Давлатмир, Зоир Журабоев (бүгд «Истиклол»),
Хагас хамгаалагч: Парвизжон Умарбоев («Локомотив», Болгар), Амирбек Журабоев («Навбахор», Узбекистан), Алишер Жалилов, Эхсони Панжшанбе, Мухаммажон Рахимов, Комрон Турсунов (бүгд «Истиклол»), Кароматулло Саидов («Куктош»), Илхомжон Баротов («Истаравшан»);
Довтлогч: Манучехр Жалилов («Персебая», Индонез), Жахонгир Эргашев («Хужанд»), Шериддин Бобоев («Истиклол»). Ахлах дасгалжуулагч - Усмон Тошев.
Тоглолтыг ON TV телевизээр шууд дамжуулж байгаа бөгөөд тус телевизийн фэйсбүүк хуудсанд нэвтэрч үзэх боломжтой юм.