Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлттэй холбогдуулан ард нийтийн санал асуулга явуулахаар болсон. Санал асуулгад нийтдээ 29 тэрбум төгрөг зарцуулах тооцоо гарсан юм. Энэ их хэмжээний мөнгийг гаргахад хүндрэлтэй байгаа учраас УИХ дахь МАН-ын бүлэг хэлэлцээд хамгийн ихдээ 15 тэрбум болтол нь танах ёстой гэж үзжээ. Ингэхдээ шууд хасахгүй, 15 тэрбумаас бусад зардлыг нь орон нутгийн төсвөөр санхүүжүүлэх шийдэлд хүрчээ. Өөрөөр хэлбэл, Засгийн газар 15 тэрбум төгрөг гаргаж, бусад зардлыг аймаг дүүргийн ИТХ, Засаг даргын Тамгын газрын төсвөөс гаргах юм байна.