Нарны замын ард байрлах "Монполимет" компанийн байранд гал гарлаа. Энэ талаар Нийслэлийн онцгой байдлын газраас тодруулахад "Дуудлагын дагуу аврах анги ажиллаж байгаа. Галын шалтгааныг тогтоохоор ажиллаж байна" гэв.
Тус барилгын 14-р давхрын гадна пасадад гагнуур хийж байгаад гал алдсан гэх урьдчилсан мэдээлэл байгаа юм. Галыг унтраахаар 10,12 дугаар анги ажиллаж байна.