АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп үсний засалтыг нь шүүмжилдэг хүмүүст хошигнон хариулж, үе тэнгийнхнээс нь илүү сайхан харагддаг гэж ярьжээ. Хойд Каролина мужид дэмжигчдэдээ хандан үг хэлэх үеэрээ Трамп бороонд шүхэргүй зогсож, үсээ норгож үзүүлжээ.
“Наад зах нь энэ бол миний жинхэнэ үс гэдгийг би нотолж чадна. Шингэн үстэй байж болох ч үе тэнгийн найзуудаасаа би илүү дээр харагддаг ” хэмээн ерөнхийлөгч хошигнов.
АНУ-ын удирдагчийн үсний засалт олон жилийн турш нийгмийн сүлжээний анхаарлын төвд байсаар ирсэн. Олон хүн түүнийг хиймэл үс зүүдэг гэж үздэг байсан ч Трампыг нэгэн телевизийн нэвтрүүлэгт оролцох үеэрээ хөтлөгч үсийг нь зулгааж үзэж, жинхэнэ болохыг нотолж байв.
Өмнө нь Трампын охин Иванка үсний засалтын нууцыг дэлгэж, АНУ-ын ерөнхийлөгч яагаад үсээ урагшаа самнадаг болохыг тайлбарласан юм.