Нийслэлийн Төв талбайд өрсөн чингэлгүүд ямар учиртайг иргэд бие биенээсээ асууж байна.
Бид энэ талаар тодруулахад, эдгээр чингэлэг нь энэ сарын 13-ны өдөр Ардчилсан намаас зохион байгуулж байгаа "Олон улсын ардчиллын өдөр"-т зориулсан тайзны нэг бүрдэл хэсэг гэв. Учир нь, энэ өдөр Монгол Улсад лазерийн шоу болон урлаг соёлын олон арга хэмжээ болохоор төлөвлөгдсөн бөгөөд өндөр нь 12 метр, өргөн нь 140 метр Монголын хамгийн том тайзыг засах гэж байгаа юм байна.
Мөн энэ өдөр ховор автомашины үзэсгэлэн, фүүд фестиваль, ховор зургийн үзэсгэлэн, Ардчиллын түүхийн боть номын нээлт зэрэг олон арга хэмжээг нийслэлчүүдэд толилуулах аж.