Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон богино хугацаанд улс төрийн гурван том ялагдал хүлээлээ. Эхнийх нь, тус улсын Парламентын гишүүд өнгөрсөн мягмар гаригт буюу амралтаас эргэж ирсэн эхний өдөөр “Брексит”-ийг шийдвэрлэх эрхийг Засгийн газраас татан авсан бол дараа нь Европын холбооноос хэлэлцээргүй гарахыг хориглосон тухай хууль баталсан явдал байв. Тэгвэл Парламентын баталсан уг хуулийг өнөөдөр хатан хаан II Элизавета дэмжсэн, ээлжит бус сонгууль явуулах саналыг Доод танхим хүлээж аваагүй нь гурав дахь ялагдал болов.

Борис Жонсон бодлогоо хамгаалахын тулд Парламентыг тарааж, ээлжит бус сонгууль явуулах зорилготой байсан бөгөөд үүндээ хатан хааныг дэмж болгоно гэж найдаж байсан юм. Тэрээр Парламентыг тараах, ээлжит бус сонгууль явуулах саналыг өнгөрсөн сарын сүүлээр хатан хаанд өргөн барьж дэмжлэг авсан байсан нь ийнхүү талаар болов. Ингэснээр Б.Жонсонд Парламентын шийдвэрийг дагаж Европын холбоонд буулт хийх, эс бол огцрохоос өөр зам үлдсэнгүй.