Монголоор дамжих хийн хоолойн эрсдэлүүд

Хийн хоолой Монголоор дайрах нь бидэнд сайхан сонсогдож байгаа ч эдийн засгийн хувьд ашиггүй гэж үздэг цөөнх ОХУ-д ч, Хятадад ч байгаа нь бодит үнэн. Монгол Улсын хувьд ч эдийн засгийн хувьд ашигтай байж болох ч гадаад бодлогын хувьд хожоогүй нүүдэл гэж үзэгсэд бий. Тиймээс асуудал шийдэгдлээ гэхэд дагалдах болзошгүй эрсдлийн талаар мэдээлэл цуглуулснаа хүргэж байна.  

ОХУ-БНХАУ-ыг холбосон байгалийн хийн шугамууд

ОХУ-БНХАУ-ыг холбох байгалийн хийн хоолойн хоёр төсөл бий. Энэ хоёр төслийн маршрут нь хоёулаа Монголыг тойроод явчихсан. Баруун маршрут нь Чаяндины орд газраас эх авч, Сковородино, Благовещенскээр дамжин БНХАУ руу гарах “Сила Сибири” буюу “Сибирийн хүч”. Өдгөө барилгын ажил нь бараг дууссан, ирэх арванхоёрдугаар сард нийлүүлэлтээ хийхээр бэлтгэлээ хангаж буй.

Хоёр дахь нь “Алтай” буюу “Сила Сибири 2”. В.Путин 2006 онд Бээжинд айлчлах үеэр анх хөндөгдөж, улмаар ажил хэрэг болсон, одоо маршрутыг нь манайхаар дайруулж өөрчлөхөөр яригдаж байгаа тэр төсөл юм. Одоо хүчинтэй байгаа маршрут нь “Заполярное” ордоос гарсан байгалийн хийн хоолойноос “Новый Уренгой” орчмоор салаалж, улмаар Нижневартовск, Томск, Новосибирск, Барнаулаар дамжин БНХАУ руу орохоор төлөвлөсөн. . “Газпром”-ын тэргүүн А.Миллер яг жилийн өмнө /2018 оны есдүгээр сард/ “БНХАУ-д баруун чиглэлээр байгалийн хий дамжуулахад үнэ тохирохоос бусад асуудал бүрэн шийдэгдсэн” гэж мэдэгдэж байсан. Одоо Монголоор дайруулах асуудал босч ирснээр хийн үнэ улам хямдрах тул БНХАУ, ОХУ-д аль, алинд нь ашигтай, тохироход улам хялбар болж байна.

Гурав дахь хувилбар

Оросуудын төлөвлөснөөр бол “Сибирийн хүч 1”, “Сибирийн хүч 2” шугамаар жилд ойролцоогоор 30, 30 тэрбум кубметр байгалийн хий нийлүүлнэ. “Сибирийн хүч 2” нь Монголын нутгаар дамжих нь үнэн бол манайд үнэхээр ашигтай болох нь тодорхой байна. Гэхдээ оросууд энэ боломжийг алгасаад төвөөр буюу Ковыктинскийн орд юм уу Красноярскийн ордоос шууд манай нутгаар дамжуулан гурав дахь шугамыг нээх асуудал тавьж ч магадгүй. Хэрвээ тэгвэл /шинэ шугам барих асуудал тавибал/ манай улсад эрсдэлтэй нөхцөл үүснэ. Учир нь дээр хэлсэнчлэн, байгалийн хийн хоолойгоор хий дамжиж байгаа нөхцөлд л ашиг тусаа өгөх учраас тэр.

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин А.Миллертэй уулзахдаа салаа утгагүйгээр “Алтай” төслийг Монголоор дайруулах асуудлыг хөндсөн боловч “Иркутск, Красноярск, Ямалагийн нөөцийг БНХАУ руу гаргах шаардлага байгаа...” талаар дурдсан нь шинэ буюу гурав дахь шугамын асуудал босч ирж магадгүй гэж таамаглахад хүргэж байна. Өөр шалтгаанууд ч бий.

Алексей Миллер өчигдөр В.Путинтай уулзахдаа “Сила Сибири 1” ашиглалтад орсноор 30 жилд 1 их наяд шоо метр хий экспортолно” гэж танилцуулсан. Гэхдээ зарим эх сурвалжаас авсан мэдээллээр бол “Сила Сибири 1” эх авдаг Чаяндины орд газар нь оргил үедээ жилд 25 тэрбум шоо метр байгалийн хий л гаргах хүчин чадалтай аж. Тиймээс төлөвлөсөн хийгээ өгөхийн тулд оросуудад нэмэлт орд хэрэгтэй. Тиймээс Иркутскийн орчимд байх Ковиктинскийн орд газраас Чаяндин руу нэмэлт шугам татах шаардлага үүсээд байгаа. Урт нь 800 км. Хэрвээ Монголын нутгаар хоолой тавигдчихвал Ковиктинскийн ордоос эх аваад шууд Монголоор дайран Хятад руу явчих боломжтой. Чаяндины орд газар руу 800 км хоолой татах шаардлагагүй болно гэсэн үг юм. Чаяндины орд газар үнэхээр жилдээ 25 тэрбумаас илүү хий гаргаж хүчрэхгүй бол Ковиктинскийн ордоос нөхөж таарна. Энэ орд нь 1900 тэрбум м3 байгалийн хийн нөөцтэй том орд тул олборлолтыг хангалттай хэмжээнд нэмэгдүүлж чадна.   

Аль ч хувилбараар явсан ОХУ, Монгол, БНХАУ-д ашигтай харагдана. Гэвч эрсдэл бий.

Монголын эрсдэл

ОХУ-ын бодлого Ази руу чиглэ­сэн­тэй холбоотойгоор хоёр хөрштэйгөө харилцаагаа эр­чимжүүлэх зайлшгүй шаардлага манай улсад бий болоод байгаа билээ. Үүнтэй хол­боотойгоор ОХУ-тай дамжин өн­гөрөх тээврийг хөгжүүлж, БНХАУ-ын байгуулж буй “Торгоны шинэ зам” эдийн засгийн бүсэд баг­тах явдал бидний шинэ зо­рилт болоод буй. 

Гэвч энэхүү зо­рилтыг биелүүлэхийн тулд га­даад харилцаандаа баримталж ир­­сэн “Аливаа эвсэлд үл нэгдэх” уламж­лалт бодлогоосоо татгалзах хүнд­хэн сорилт тулгараад байгааг бид мэднэ. Өөрөөр хэлбэл, байгалийн хий дамжуулах хоолойг манай нутгаар тавьснаар Монгол Улс Шанхайн хамтын ажиллагааны байгууллагад элсэх нь цаг хугацааны асуудал болж байна. Хоёр хөрш өмнө нь нэг бус удаа дээрх шаардлагыг тавьж, биелүүлбэл том төсөлдөө багтаах асуудлыг авч үзэхэд бэлэн гэдэг байсан нь ингэж дүгнэхэд хүргэж байгаа юм.

Манайхыг Шан­хайн хамтын ажиллагааны бай­гууллагад элсүүлэх лоббиг хоёр хөрш олон жил идэвхтэй явуулж байсан бө­гөөд бидний хүсээд байгаа дам­жин өнгөрөх тээвэр, байгалийн хий дамжуулах хоолой “Торгоны шинэ зам” эдийн засгийн бүсэд баг­тах эсэх асуудалтай холбосноор санасандаа хүрч байх шиг байна. Энэ нь улс төрийн дэглэмтэй холбоотой өөрчлөлт авчрах нь бараг л ойлгомжтой боллоо.

Манай улсын хувьд байгалийн хийн хоолой Монголоор дамжих нь ашигтай. Гэхдээ зөвхөн байгалийн хий хоолойгоор гүйж байгаа нөхцөлд л ашигтай юм. Яагаад ингэж хэлээд байгаа нь БНХАУ-ын барих бодлоготой холбоотой. 

ОХУ-ын эрсдэл

Байгаль цаг уурын хүнд нөхцөлөөс болоод “Сибирийн хүч 1”-ийг барьж байгуулахад оросууд асар их хөрөнгө хүчээ зарцуулсан /1.1 их наяд рубль/ . Энэ нь бусад эрсдэлтэй нийлээд төслөөс ашиг олохгүй байх нөхцөлийг үүсгэж магадгүй гэнэ. Өөрөөр хэлбэл 30 жил хий нийлүүлээд ч бүтээн байгуулалтын зардлаа нөхөж ашиг гаргахад хэцүү гэж үзэх эдийн засагчид олон байдаг ажээ.

Эдний нэг нь эрчим хүчний салбарт 25 жил ажилласан туршлагатай Михайл Крутихин гэгч эрдэмтэн. Тэрээр БНХАУ-тай байгуулсан 30 жилийн хугацаатай, 400 тэрбум ам.долларын үнийн дүнтэй гэрээг ашиггүй хэмээн батлахыг оролддог нэгэн. Хаа газар ийм нэг хүмүүс байдаг ч ярианд нь анхаарал татах зүйлс бас байна.

Нэгд, яриа хэлэлцээрийн явцад хятадууд оросуудын тавьсан “Алс Дорнодоос газрын тосны хоолой оруулах” саналаас татгалзжээ. “Хэрэггүй ээ бид өөрсдөө хангачихна, бидэнд хий байгаа” гэсэн байна. БНХАУ-ын жилийн хэрэгцээ одоогоор 200 тэрбум шоо метр байгалийн хий бөгөөд үүнийхээ 130 тэрбумыг нь өөрсдөө гаргадаг байна. Үлдсэнийг нь ОХУ нөхнө гэж байгаа ч Азийн бусад орнуудад бодлого явуулдгийн хувьд шууд болих нь юу л бол. Мөн хүн төрөлхтний өмнө шинээр нээгдэж буй эх газар болох Арктикаас байгалийн хий олборлох “Ямал СПГ” гэдэг компани бий. Хятадуудын оролцоотой, хувь эзэмшдэг компани. Эндээс гарсан хийг зарна гэвэл БНХАУ-аас өөр худалдан авагч байхгүй гэнэ. "Авах хүн гэдийдэг" гэдэг дээ.  

БНХАУ-ын дарга Ши Жиньпин байгалийн хий дамжуулах баруун шугам болох “Алтай”-г дэмжиж байгаа. Энэ нь нэг талаар тус улсад байгалийн хийн хэрэгцээ их байгааг харуулна. Гэсэн ч ирээдүйд бий болох хэрэгцээ, эрсдэлийг тооцсоны үндсэн дээр л ийм алхам хийж байгаа болохоос дахин нэг шугам тавих шаардлагагүй гэж дүгнэх бодит шалтгаан бас байна.

Дээр нэр дурьдсан Михайл Крутихин sibreal.org цахим хуудсанд өгсөн ярилцлагадаа “Би БНХАУ-ын мэргэжилтнүүдтэй уулзаж, байгалийн хий нийлүүлэх нэмэлт шугамуудын талаар санал солилцсон. Тэд “Бид ОХУ-ын оролцоогүйгээр байгалийн хийн хэрэгцээгээ хангаж чадна гэдгийг та мэднэ биз дээ. Оросын хий бидэнд зөвхөн нэг л тохиолдолд хэрэг болно. Номхон далайн бүс нутагт улс төр, дайны онцгой байдал үүсч, өөр эх сурвалжаас авах аргагүй болсон тохиолдолд. Хэрвээ тэгвэл бид Оросоос байгалийн хийгээ авах юм” гэсэн байсан. Тэгэхээр, манайхаар тавиулаад байгаа байгалийн хийн хоолой нь хятадуудын хувьд зөвхөн нөөц төлөвлөгөө болох нь харагдаж байна” гэжээ.

Хэрвээ хятад мэргэжилтнүүдийн ярьсан зүйл улсынх нь бодлоготой ижил юм бол хийн хоолой тавигдлаа гээд тэд одоо авч байгаа улсуудаасаа байгалийн хий худалдаж авахаа болихгүй. Харин ч хоёр талд үнийн өрсөлдөөн явуулж хожоо гаргах болно. Энэ тохиолдол Монголын нутгаар тавьсан хоолойгоор байгалийн хий гүйхгүй, эс бол маш багаар гүйнэ, мөнгөний тоолуур ажиллахгүй гэсэн үг. Товчхондоо, ОХУ, Монголын хүртэх ашиг БНХАУ-ын гарт байна.

ОХУ-ын талаас аваад үзвэл Монгол бас тэдний хувьд нэг эрсдэл нь болж буй. Орос хүний ингэж дүгнэж буйг буруутгах аргагүй юм.

Тийм санааг хэлж буй хүмүүсийн нэг болох “БКС Брокер” компанийн шинжээч А.Авакян “Миний бодлоор хийн хоолойг Монгорлоор дамжуулах нь эдийн засгийн хувьд нэг их ашигтай биш. Монголын зах зээл жижиг, гуравхан сая хүн амтай. Жилийн хэрэглээ нь 3-3.5-хан  тэрбум шоо метр. Түүнээс гадна хийн хоолой дамжин өнгөрөх улсын тоог нэмэх нь улс төрийн эрсдэл дагуулдаг. Монголчууд үл ойлголцлоор шалтаглан ашиг хонжоо гаргах магадлалтай” гэжээ.

БНХАУ-ын эрсдэл

Хийн хоолой нэгэнт баригдчихсан нөхцөлд БНХАУ-д алдах зүйл үгүй. Дээр дурдсанчлан хоёр талд үнийн өрсөлдөөн явуулж хожоо гаргах болно. Гэрээ бол гэрээ хэдий ч “Авах хүн гэдийдэг” гэдэг дээ.  


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (20)

  1. Mongoloor damjuulah bidend l ashigtai

    0 0 Хариу бичих
  2. Chi zvgeer olon yu. Xutsalgvi zailaaraa nobshoo

    0 0 Хариу бичих
  3. БНХАУ ийн хийн нөөц хязгаарлагдмал хэрэгцээ улам бүр ихсэж байгаа. Нүүрснээс татгалзаж байгаа нь хийн хэрэглээ улас бүр нэмэгдүүлнэ. Ер нь дэлхийн хийн нөөц 40-50 жил. Улам л үнэд орох эд гэж хардаг.

    0 0 Хариу бичих
  4. Ene eserguitsej bgaanuud ni hujaa bh aa

    0 0 Хариу бичих
    • Mongol hel meddeg sn bichdeg hujaa nar ih boljdee

      0 0
  5. holyyr yavsan gaig uur deeree duudna aa gej 2 dahi ukrain bolohiig hyseegyi bol

    0 0 Хариу бичих
  6. Хийн хоолойгоор хий гүйхгүй эсвэл зардлаа нѳхѳхгүй бага хий гүйх аваас хийн хоолой нь тѳмрийн хаягдал болно. Мѳн Монголоор хийгээ дамжуулна гэдэг нь оросуудын хувьд хүсмээр зүйл биш. Тэгэхлээр Монголоор дамжихгүй бизээ.

    0 3 Хариу бичих
  7. Yamr ersdel bgan be yu hutsaad bgan be? Utaanaasaa saljil bval naad ersdel chin er n hend hamaatai yum? Batsaikhaan yu hutsaad bnaa iim ih hurungu oruulalt hiicheed baigaliin hiigee yavuuldaggui maluud baih uu? Erguu malaaa alnaa chaag

    1 0 Хариу бичих
  8. Өгөх хүн гэдийдэг гэдэг юмаа. Битгүй мушиг

    0 0 Хариу бичих
  9. Яг үнэн хөөрөх хэрэггүй

    1 1 Хариу бичих
  10. Hha. Chaavaasdaa.

    1 0 Хариу бичих
  11. Угаасаа баиргдахгүй. ороёын стратегийн бодлогын нэг санаа зовоосон асуудал нь Алс дорнодын суларч байгаа эдийн засаг, хүг ам зүйн бодлого юм. Энэнхүү хийн хоолойгоо яаж ийж байгаад манай зүүнээр тавина угаасаа. Бидэнд зүгээр л шилний цаанаас зайрмаг долоолгож байгааг бүгд харж байж худлаа горьдоод яах вэ дээ. Шууд холбогдож Монголд төлөх татварын мөнгөө хэмнээд, алс дорнодынхоо эдийн засгийг татаж, алдагдаж байгаа төрийн хяналтаа сайжируулах боломж байхад юу гээд л Монголоор дайруулах вэ дээ угаасаа. Эдийн засаг, мөнгө, харангийнй асуудал дэвшигдэх үед улс төрд найраа байхгүй гэдгийг манай бөхчин, цэрэгчин, дарга нар ойлгохгүй л байгаа юм байна.

    2 0 Хариу бичих
  12. Оросын нөлөөнөөс гарах гэж ядаж байж дахиж нэгийг нэмж яадаг юм. Цахилгаан, нефть 2-оор оросууд биднийг яаж барьцаалж дээрэлхэж байгаа билээ. Зүгээр олон улсын үнээр шатахуун өгөөч гэхээр заавал өөрсдийн ШТС барина гэж тулгадаг улс шүү дээ. Усан цахилгаан станц барина гэхээр зээлийг зогсоочдог. Их гүрний дээрэнгүй бодлогоо тулгадаг.

    5 2 Хариу бичих
  13. манайд байгалийн хийн их нөөц байгааг яагаад дурдахгүй бга бол?????

    2 0 Хариу бичих
    • Монголд байгалийн хийн их нөөц байгаа гэж хэн чамд хэлсэн юм, нүүрснээс гаргагаж авдаг метан, цэвэр байгалийн хий 2 чинь 2 өөр зүйл.

      0 1
    • Монголд үхсэн ацны нөөц байдаг юм.

      1 0
  14. Orosuud hezee l bilee novshnuudtai bur asuudald orj ch magad zugeer 3 dagch hurshii. Bodlogoo sain bariad uursdii bolomjoo ashiglah heregtei usan tsahilgaan stants metab hii a ts s heh met

    0 1 Хариу бичих
  15. Монголоор дайруулж болохгуй. Орос хятадын амин эрх ашгийн бус болж хувирах тул манай дотоод гадаад бодлогод тэд хучтэй нолоолж эхлэнэ. Маш аюултай тоглоом. Зугээр тэр чигээр нь хаяа даа.

    10 1 Хариу бичих
  16. Hooloi tavih gj baahan gadaaduud suurishaad mongol huuhnuudiig husaad tosgon uusgeed tgd gadniihan irgedee hamgaalah gj tank oruulj ireed geel 9 jiliin umnu shuugij bilee

    3 2 Хариу бичих
    • Үг дуугүй үнэ төлбөргүй тавиул 2 улсын хооронд байгаа гэдгээ хэзээ ч мартаж болохгүй алсдаа хэрэг болно тависан дараа үнгүй хэргэлж болно

      0 0