2019 оны есдүгээр сарын 10-ны өдөр 19:00 цагт "Синдром арт шоу лекц" "Сorporate convention center event hall"-д болно.

"АНИМА" Art studio Корпорейт Конвеншн центртэй хамтран дуу авианы бүтээл, модерн бүжиг, уран зургийн үзэсгэлэн, ХХ зууны модернизм урлагийн суут уран бүтээлч нарын намтар  уран бүтээлийн тухай сонирхолтой Синдром арт лекц шоуг Монголд анх удаа зохион байгуулж байна. Урлаг судлаач М.Аминаагийн Ван Гог, Сальвадор Дали, Фрида Кало  нарын намтар түүх, солиот зураачдын сод бүтээлүүдийн тухай сонирхолтой лекц, ДБЭТ-ийн Балетийн жүжигчин Б.Төгөлдөрийн Сальвадор Далигийн уран бүтээлээс сэдэвлэн бүтээсэн модерн бүжиг, Саунд артист уран бүтээлч Ц.Даваажаргалын саунд арт бүтээл Төрийн соёрхолт, ардын зураач Ү.Ядамсүрэнгийн нэрэмжит "АНИМА" ДУДС-ийн Уран зургийн үзэсгэлэнболон PSYCHEDELICPRISM/DEMI MOORS/ , leather nation нарын DJ-н сетийг  хүргэх болно.

Синдром арт шоуны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг цаг тухай бүрт нь фейсбүүк эвентээс авна уу.

Та бүхнийг Синдром арт шоунд  урьж байна.