БНХАУ-ын “Huawei” компани шинэ гар утаснууддаа “Gmail”-ийн оронд “Protonmail” ашиглаж магадгүй.
``Талууд хамтарч ажиллах талаар хэлэлцээ хийж байгаа бөгөөд хараахан эцэслэгдээгүй байгаа`` гэж Швейцарын “Protomail” компанийнхан мэдэгдлээ. АНУ өнгөрсөн тавдугаар сард “Huawei”-г хязгаарласнаар тус компани “Google”-ийн программуудыг цаашдаа ашиглах боломжгүй болсон.
АНУ-ын хязгаарлалтаас үүдэн “Huawei” компани гар утасны бизнесийнхээ жилийн орлогын таамгийг 10 тэрбум ам.доллароор бууруулсан юм.