”Facebook” компани 10 сая ам.долларын санхүүжилт гаргаж хуурамч видео илрүүлэх систем хөгжүүлэхэд ашиглахаар төлөвлөжээ. Үүнийхээ хүрээнд “Microsoft” болон Их Британи, АНУ-ын хэд хэдэн их сургуультай хамтарч өргөн цар хүрээний судалгааны төсөл, аян хэрэгжүүлэхээ зарлалаа.
Хуурамч бичлэгүүдийн мэдээллийн санг энэ оны эцэс гэхэд бий болгохоор зорьж байна. Сүүлийн үед хуурамч видео хийж, хүмүүсийг ялангуяа улс төрчид, олны танил эрхмүүдийг хэлээгүй үгийг нь хэлсэн болгож, хийгээгүй үйлдлийг нь хийсэн болгож өөрчлөх тохиолдлууд гарах болсон юм. Энэ нь олон нийтийг төөрөгдүүлэх, уур бухимдлыг нь төрүүлж болзошгүй байгаа билээ. Видео засварладаг энэхүү технологи 2018 оны эхээр гарч, олны дунд эрчимтэй дэлгэрээд байна.