Бооцооны томоохон төвүүдэд холимог тулааны UFC холбооны 70.3 кг-ын жингийн дэлхийн аварга Хабиб Нурмагомедов, АНУ-ын тулаанч Тони Фергюсон нарын тулаанаар бооцоо авч эхэлжээ.

Дастин Порьег Абу Дабид боолтоор ялснаас хойш Хабибтай өрсөлдөх ганц нэр дэвшигч нь Тони Фергюсон болсон юм.

Бооцоо тавигчдын байдлаас харахад уг тулаанд Х.Нурмагомедов ялах мэгэдлэл илүү байна. Түүн дээр бооцоо 1.3 гэж гарч байгаа бол Тони Фергюсон дээр 3.5 гэж гарч байгаа ажээ. Өөрөөр хэлбэл, Хабиб дээр 100 ам.доллар тавиад 130-ийг хожих бол Т.Фергюсон дээр тавьсан хүмүүс аз таарвал мөнгөө гурав дахин өсгөж авна гэсэн үг юм.