Арабын нэгдсэн Эмират улсын нийслэл Абу Даби хот маргааш дэлхийн хамгийн их анхаарал татсан газрын нэг байх болно. Холимог тулааны UFC холбооны хөнгөн жингийн дэлхийн аварга, холимог тулаанд 27 ялж нэг ч ялагдаагүй ОХУ-ын Хабиб Нурмагомедов, АНУ-ын Дастин Порье нарын тулаан тэнд болох юм.

Бооцооны төвүүдийн мэдээллээс харахад хүмүүс П.Порьег энэ тулаанд ялагдах магадал өндөртэй үзэж байна. Порьегийн өрсөлдөгчөө ялах магадлал 4.40, хугацаанаас нь өмнө дуусгах магадлал 6.95 гэж гарчээ. Мөн тулааны спортын тамирчид тус бүртээ ялагчийг таамагласан байна.

Bellator холбооны аварга асан Андрей Шлеменко: Хабиб ялах нь тодорхой

UFC-ийн тулаанч Колби Ковингтон: Порье Хабибыг тасчиж хаяна

UFC-ийн тулаанч Жастин Гэтжи: Хабибыг бүсээ алдана гэж найдаж байна