Италийн  «Ювентус» клуб ба  Португалийн шигшээгийн довтлогч  Криштиану Роналду дуртай кинонуудынхаа талаар ярьжээ. “Би кинонд дуртай. Гэхдээ баримтат кино илүү сонирхдог. “Хурга майлахаа болино” кинлг үзэх дуртай ” гэж хэлснийг нь Soccer.com эш татсан байв. Мөн 34 настай  хөлбөмбөгчин хэрэв  тамирчин болоогүй бол  жүжигчин эсвэл загвар өмсөгч болох байсан гэжээ.

Шилдэг довтлогч өмнө нь боксын ринг дээр Неймартай халз тулж буй сурталчилгаанд тоглосон байв.

Португали хөлбөмбөгчин саяхан Лиссабонд очих үеэрээ хуульчтайгаа уулзан гэрээслэлээ бичсэн байна.Тамирчны хөрөнгө одоогоор 300 сая доллараар үнэлэгдэж байгаа бөгөөд нас барсан тохиолдолд нь  бүх хөрөнгө нь эхнэр Жоржина Родригест өвлөгдөнө гэж тэр шийджээ.