Монголын хөлбөмбөгийн холбооноос өчигдөр “Катар-2022” хөлбөмбөгийн ДАШТ-ий урьдчилсан шатны тоглолтын Улаанбаатарт хотноо болох анхны тэмцээний өмнөх хэвлэлийн бага хурлыг зохион байгууллаа.
Монгол Улсын шигшээ баг “Катар-2022“ хөлбөмбөгийн ДАШТ-ий урьдчилсан шатны Азийн бүсийн I шатыг амжилттай давж II шатанд шалгарсан. Монгол Улсын шигшээ баг түүхэндээ анх удаагаа хөлбөмбөгийн ДАШТ-ий сонгон шалгаруулалтын II шатанд шалгарсан бөгөөд Азийн бүсийн II шатанд Япон, Киргиз, Тажикстан болон Мьянмар улсын шигшээ багуудтай F хэсэгт багтсан.
Монгол Улсын шигшээ баг өнөөдөр 17.00 цагт талбайдаа Мьянмар улсын шигшээ багтай тоглоно. Манай шигшээ баг наймдугаар сарын 31 хүртэл 15 хоногийн хугацаанд Унгар улсад бэлтгэл хийсэн. Энэ удаагийн шигшээ багийн бүрэлдэхүүнд хэд хэдэн залуу тоглогчдыг шинээр дуудсан юм.
Манай тамирчид ДАШТ-д оролцох эрх авахын төлөө энэ сарын 10-нд Тажикистан, Японтой, 15-нд Киргизтэй, арваннэгдүгээр сарын 19-нд Мьянмартай, 2020 оны гуравдугаар сарын 26-нд Тажикистантай, 31-нд Японтой, дөрөвдүгээр сарын 4-нд Киргизтэй өрсөлдөнө.
Мьянмар улсын шигшээ багийн эсрэг тоглолтонд оролцох Монголын шигшээ багийн бүрэлдэхүүнийг танилцуулж байна.

Хаалгач:
А.Сайханчулуун (Улаанбаатар)
Э.Мөнх-Эрдэнэ (Атлетик220)
Б.Ариунболд (Эрчим)
Хамгаалагч:
Д.Төрбат (Атлетик220)
Н.Цэдэнбал (Улаанбаатар Сити)
Б.Даваажав /Эрчим/
Г.Билгүүн / Эрчим/
О.Мөнх-Оргил /Дэрэн/
А.Дөлгөөн (Дэрэн)
С.Өсөхбаяр (Улаанбаатар)
Хагас хамгаалагч:
С.Ганхуяг /Хангарьд/
Ж.Сүндорж /Хангарьд/
Д.Тэмүүлэн / Хангарьд/
Х.Цэнд-Аюуш /Дэрэн/
М.Жансерик /Дэрэн/
Б.Төгсбилэг /Улаанбаатар Сити/
А.Нармандах /Улаанбаатар Сити/
П.Энхбилэг (Андууд Сити)
Б.Балжинням (Улаанбаатар)
Довтлогч:
Н.Наранболд (Атлетик 220)
Ц.Энхтөр (Эрчим)
О.Мижиддорж (Улаанбаатар Сити)
Э.Мөнгөнбагана (Андууд Сити)