Гренландын мөсөн бүрхүүл энэ онд хамгийн их хэмжээгээр хайлж магадгүй гэж эрдэмтэд анхааруулж байна. Цаг уурын өөрчлөлт далайн түвшнийг миллиметрээс дээш хэмжээгээр нэмэгдүүлэх болно.

Гренландын өмнөд хэсэгт орших мөсөн судал л гэхэд  2004 оноос хойш 100 метрээр багассан дүр зургийг та харж байна.

Гренландын мөсөн бүрхүүл нь Их Британийн газар нутгийн хэмжээнээс долоо дахин том, 2-3 км хүртэл зузаан байдаг. Хэрвээ энэ их мөс бүрэн хайлвал дэлхийн далайн түвшин 7 метрээр дээшилнэ.

Хэдэн зуу эсвэл хэдэн мянган жилийн турш энэ үйл явц үргэлжилж болох ч ойрын арван жилд хайлах хурд бага зэрэг нэмэгдэхэд л нам дор газар амьдардаг орны олон сая хүнд бодит аюул нүүрлэх юм.

Сүүлийн жилүүдэд Гренландын хэдэн зуун тэрбум тонн мөс устаж үгүй болсон. 362 тэрбум тонн л гэхэд далайн дундаж түвшнийг миллиметрээр өсгөж байна.Миллиметр гэхээр тийм ч их биш санагдаж магадгүй юм. Гэхдээ 2012 онд Гренландын 450 орчим тэрбум тонн мөсөн бүрхүүл хайлж энэ тоо жил ирэх бүр нэмэгдэж буй.