Ерөнхийлөгчийг зургаан жилээр нэг удаа сонгох санал дэмжигдлээ

УИХ-ын чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хоёрдугаар хэлэлцүүлгийг хийж, зарчмын зөрүүтэй саналаар санал хураалгаж байна.

Тухайлбал, Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдох хүн 50 нас хүрсэн, нэг удаа таван жилээр сонгогдоно, сүүлийн зургаан жил эх орондоо амьдарсан хүн байх ёстой гэх зарчмын зөрүүтэй саналыг УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, Н.Оюундарь нар гаргажээ. Уг саналыг УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо дэмжсэн байна.

Ингээд санал хураалгахад хуралдааны оролцсон 64 гишүүний 59 нь буюу 92.2 хувь нь дэмжиж, уг санал дэмжигдлээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (3)

  1. Энэ хүмүүс хэзээ ч ард түмэн, Монгол Улсын сайн сайханы төлөө шийдвэр гаргахгүй нь тодорхой. Зөвхөн өөрсдийн өчүүхэн эрх ашиг, хэрхэн ахин дахин сонгогдож бидний татварын мөнгөөр сайхан амьдрах вэ? Гэж л хар толгойгоо гашилгаж суугаа бэртэгчингүүд нь маш тодоор илэрч байна.

    0 0 Хариу бичих
  2. Chaavaas gej

    0 0 Хариу бичих
  3. 5 jil yumuu, 6 jil yum uu???????!!!!!!!

    1 0 Хариу бичих