Халхын голын ялалтын ойд зориулсан үдшийн цэнгүүн Сүхбаатарын талбайд болно

Халхын голын байлдааны ялалтын 80 жилийн ойд зориулсан “Үдшийн цэнгүүн, урлагийн тоглолт”-ыг өнөөдөр буюу 2019 оны есдүгээр сарын 3-ны өдрийн 21.00 цагт жанжин Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулна. 

Цэнгүүнд Цэргийн дуу бүжгийн Эрдмийн чуулга, Хилийн цэргийн дуу бүжгийн чуулга, Зэвсэгт хүчний Жанжин штабын Үлгэр жишээ үлээвэр найрал хөгжмийн уран бүтээлчид оролцох юм. Тоглолтын төгсгөлд ёслолын буудлага хийх ажээ. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)