ҮАБЗ ба ШЭЭС

Маш нууц

"Бөхчүүдийн шээснээс допинг илэрсэн асуудлаар ҮАБЗ хуралдана" Мэдээнээс

-ҮАБЗ-ын хурлын нууц протоколоос-

Хэлэлцсэн асуудал: Улсын наадмаар барилдсан бөхчүүдийн шээсэнд допинг байгаа эсэх талаар

Зэрэглэл: Маш нууц

***

Бөхчүүдийн шинжилгээний “В” сорьцтай танилцсны дараа.

-Үнэр нь нэг л биш юм шигээ. Допингтой нь үнэн юм биш үү?

-Харин тиймээ, наадмаар зүгээр л үнэртэй байсан

-Сайн сэгсрэхээр зүгээр болчихож байна аа...

- “Цол дагаж амт нэмдэг” гэж үнэн шүү... Ээ дээ энэ ардын ухаан уу?

-За нэгэнт уулзсных. Төлөө!

-Төлөө!...төлөө!...Ёроолыг нь гаргана шүү....

-Гурван сар дарсан болохоор час хийж байна гээч

-Арай л шорвог санагдлаа. Допинг чинь арай чихэрлэг байдаг байхаа

-Бүү мэд, Бат-Эрдэнэ аваргых шиг л амттай юм байна.

-Өөрсдийнхтэйгээ харьцуулаад үзэхээр мэдэгдэх юм биш үү

-Ерөнхийлөгчөө, таных хамаагүй гоё юм байна, алив миний аяга руу дахиад нэг...

***

Орой болтол хурал үргэлжлэв.

- Сэргээштэй нь үнэн юм биш үү? Миний чалх сэргээд байх шиг... та бариад үз дээ...

-Горьд! Наадах чинь минийх

-Өө, уучлаарай.

-Тэгээд, наад гараа аваач.

-Хөөе хамгаалагч аа...(шивэгнэн) цай зөөгч охиныг шкааванд нуугаарай. Цаадах чинь чалх малх гээд уналаа.

***

Хаалга нүдэх чимээ гарав.

-Нууц хуралдаан болж байхад ямар дурак нь хаалга нүдээд байна аа..

-Эрхэм гишүүд ирчээд, амталгаанаас хоцорлоо гэж уурлаад байна.

***

Шөнө дүл болжээ.

-Дуусчихсан уу?..

-Савыг нь зайлаад аягалж байна аа... 

-Олимпийн хороо руу яриад тамирчдын юуг....

-Ярьсаан, ажил тарчаад, лабораторийн эрхлэгч нь олддоггүй.

-Тэгүүл, Батэрдэнэ аваргыг дуудаач

-Өө үхсэн, Аварга хүнийхээс ийм жоохон гарахдаа яадаг юм бэ?

-Би түрүүхэн нойлд орцон гэж хэлээд байхад, та нарыг дуудна гэж яаж мэдэхийн бэ?

-Жаахан ус ууж байгаад дахиад нэг дүлээдэх дээ, аварга аа.

***

Хэдэн хоногийн дараа. Монголд айлчилсан В.Путин буцаж явна

-Манай “Тулка”-д хэдэн гаагүй  үнэртэй шүдний “оо” явуулаарай, юугаа хэрэглэхээр ингэдэг байна аа... чёрт. Алив нөгөө гаатай үрлээсээ дахиад хэдийг...

2019.09.2


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, имэйл: [email protected] whatsapp: 15733337443 Үнэ: $780,000 USD Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.[email protected] хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802

    0 0 Хариу бичих