Монгол Улсын хэмжээнд энэ онд нийт 8.15 сая баррель /1.1 сая тонн/ газрын тос олборлон, экспортод гаргаж, газрын тосны орлогоос улсын төсөвт 335.6 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлэх төлөвлөгөөтэй. Тэгвэл энэ оны эхний долоон сарын байдлаар улсын хэмжээнд 4.09 сая баррель буюу 554,957 тонн газрын тос олборлосон. Үүний 3.87 сая баррель буюу 525,300 тонн газрын тос экспортлож 134.34 тэрбум төгрөгийн орлого хуримтлуулжээ.