Энэ хичээлийн жилд 11 мянган оюутанд Оюутны хөгжлийн зээл олгохоор болжээ. Ингэхдээ улсын болон хувийн хэвшлийн магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулиудад зээл олгох оюутны тоонд хязгаар тогтоон квот өгчээ. Тэгэхээр оюутнууд эхлээд сурч буй сургуулийнхаа сургалтын албандаа материалаа бүрдүүлж өгөх юм байна. Зээл олгох журамд энэ жил өөрчлөлт ороогүй аж. Ингээд Оюутны хөгжлийн зээлд хэрхэн хамрагдах талаарх мэдээллийг хүргэе.