Дизелийн түлш, автомашин импортод тэргүүлж байна

Монгол Улс энэ оны эхний долоодугаар сард дэлхийн 141 улстай худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 8.1 тэрбум ам.долларт хүрсэн. Үүнээс экспорт 4.6 тэрбум ам.доллар, импорт 3.5 тэрбум ам.долларт хүрсэн байна. Үүнээс БНХАУ, ОХУ гадаад худалдааны нийт эргэлтэд хамгийн өндөр дүнг эзэлж байгаа юм. Тухайлбал, БНХАУ-тай 5.3 тэрбум ам.долларын худалдааг хийжээ. Энэ нь нийт бараа эргэлтийн 65.3 хувийг эзэлдэг байна. Монголын гадаад худалдааны топ бүтээгдэхүүнийг нэрлэхэд экспортод нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр байна. Импортын хувьд дизелийн түлш, хөнгөн тэрэг, ачааны тэрэг тэргүүлж байна. 

 

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)