ДАШТ-ий хоёр дахь өдөр эрэгтэйчүүдийн 66 кг-ийн жинд Ё.Басхүү ганцаар үлдээд байна. Хоёрдугаар тойрогт БНСУ-ын Дэлхийн аварга, олимпийн мөнгөн медальт Ань Ба-үльг, гуравдугаар тойрогт Гүржийн Баграти Ниниашвилитэй үндсэн цаг болон нэмэлт 3 минут 52 секунд барилдаж, торгуулиар хожиж 16-д шалгарсан юм.

Шилдэг 16-д Ё.Басхүү Израилын Фликертэй барилдлаа. 2017 оны ДАШТ-ий хүрэл медальт Тал Фликер мөн л хоёр барилдаан нэмэлт цагт барилдсан.

Хоёр торгуультай ялагдаж явсан ч манай бөх цаг дуусахаас өмнө сугадаад мушгин тонгорч, иппон цэвэр сайхан яллаа.

Ё.Басхүү Японы дэлхийн хошой аварга Абэ Хифүми тун удахгүй барилдана.