Зах, худалдааны төвүүдийн цагийн хуваарьт өөрчлөлт ороогүй

Хичээлийн шинэ жил эхлэх гэж буйтай холбогдуулан амралтын өдрүүдэд автомашины дугаарын хязгаарлалт үйлчилж эхлээд байгаа. Харин томоохон зах худалдааны төвүүдийн цагийн хуваарь өөрчлөлт орсон эсэх талаар Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас тодруулахад, өөрчлөлт ороогүй тухай хэлэв. Тэдний хэлснээр "Хотын дарга захирамждаа зах, худалдааны төвүүд амрах хуваарьтай өдрөө ажиллаж байна уу үгүй юу гэдгийг хянах үүрэг өгсөн. Тийм болохоор захуудын цагийн хуваарьт өөрчлөлт ороогүй. Ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана" гэлээ.

Нийслэлийн томоохон худалдааны төв "Хархорин" даваа гарагт, "Нарантуул" мягмар гарагт амардаг хуваарьтай билээ. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)